Нэгдсэн эмнэлгийн дарга, эмч, сувилагч нарт

Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 5а ангийн сурагчид Нэгдсэн эмнэлгийн дарга, эмч, сувилагч нарт "Талархалын захидал" гардууллаа. Захидалд " Эмч эмнэлгийн мэргэжил хамгийн сайхан. Хүн ардын эрүүл энхийн төлөө энэ их хүнд ажлыг хийж явдаг та нартаа баярлаж явдаг шүү. Бид нар сургуулиа төгсөөд та нар шиг эмч, сувилагч болно оо." гэжээ. Сэтгэлийн урам хайрласан бяцхан дүү нартаа баярлалаа.