Булган аймгийн Эрүүл мэндийн газар, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Монос ХХК-тай хамтран "Осол гэмтлийн үед үзүүлэх яаралтай тусламжийн үеийн менежмент" сэдэвт сургалтыг Эрүүл мэндийн байгууллагуудын гэмтэл, мэс засал, яаралтай тусламжийн их эмч, сувилагч нарт зохион байгуулж, эмнэлгийн ажилтнуудад ясны сийрэгжилтийг үнэ төлбөргүй үзэж, Д витамин тодорхойлох шинжилгээг хөнгөлттэй үнээр хийлээ.