Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчид эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр орон нутагт ажиллалаа.

Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр орон нутагт ажиллалаа: Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Деордица болон бусад албаны мэргэжилтнүүд Эрүүл мэндийн салбарын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Баяннуур, Дашинчилэн, Хишиг-Өндөр, Орхон сумын Эрүүл мэндийн байгууллагууд, аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Эмийн цэцэглэн өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгууллаа.