
Булган аймагт ДЭМБ-ын санхүүжилттайгаар НЭМҮТ-өөс тамхинаас гарах зөвлөгөө сургалтыг зохион байгууллаа.
Дэлхий дээр жилд 8 сая хүн тамхины улмаас амь насаа алдаж байна. 1 сая хүн дам тамхидалтын улмаас амь насаа алдаж байна. Дам тамхидалтаар амь насаа алдаж байгаа хүмүүсийн ихэнхи нь хүүхэд, эмэгтэйчүүд байна. Уушгины хорд хавдраар өвчилж байгаа 3 хүний 2 нь тамхинаас шалтгаалж байна.