ХЕПАТИТИЙГ УСТГАХАД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЦГААЯ ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА.

    Жил бүрийн 7 дугаар сарын 28-ны өдрийг “Хепатитын Дэлхийн өдөр” болгон ДЭМБ-ын гишүүн орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг.
Энэ жилийн өдрийг “Хепатитийг устгах ажилд хувь нэмэр оруулъя” уриан Булган суманд 2019 оны 07 сарын 26-ны өдөр Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, өрхийн Эрүүл мэндийн төвүүд, Эрүүл мэндийн даатгалын тасаг хамтран “Цогт хун тайжийн талбай”-д өдөрлөг хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөөд байна

 Өдөрлөгийн үеэр Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор батлагдсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн, иргэдийг ЭМД-д хамруулах, эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ, эрүүл мэндийн сургалт сурталчилгаа зохион байгуулагдах тул иргэд та бүхэн хүрэлцэн ирж үзлэг шинжилгээндээ үнэ төлбөргүй хамрагдана уу