Илтгэлүүдийг “Ханын постер” хэлбэрээр хэвлүүлэн сурталчилж, олон нийтийн хүртээл болголоо. Тэргүүн байранд Нэгдсэн эмнэлгийн сувилагч Ө.Сарнай, Р.Нарантуяа нарын “Толгой хүзүүний бариа ба хөдөлгөөн засал”, дэд байранд Бугат сумын Эрүүл мэндийн төвийн сургалтын арга зүйч, бага эмч Н.Чулуунцэцэг, сувилагч Ц.Ууганцэцэг нарын “Төрийн албан хаагчдын өвчлөл, эрүүл мэндийн мэдлэг, дадлын өнөөгийн түвшин, сургалтын эрэлт хэрэгцээг тодорхойлох нь”, гутгаар байранд Нэгдсэн эмнэлгийн сувилагч Ч.Цэрэнлхам, Э.Номинтуул нарын “Эмийн зохистой хэрэглээ” илтгэл шалгарлаа.
Идэвх, санаачлагатай оролцсон нийт судлаач сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье.