Олон улсын эмч нарын өдрийг угтан илтгэл, эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулж, салбарын шилдэг номинацийн эзэд тодорлоо.

Олон улсын эмч нарын өдрийг угтан илтгэл, эссэ бичлэгийн уралдааныг зохион байгуулж, салбарын шилдэг номинацийн эзэд тодорлоо. 
1. Хамгийн бүтээлч эмч: Сэлэнгэ сумын Эрүүл мэндийн төвийн дарга, их эмч Ж.Сэргэлэн
2. Хамгийн сайн зөвлөгч эмч: Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн их эмч Б.Сарантуяа
3. Хамгийн ёс зүйтэй эмч:-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Уламжлалтын тасгийн эрхлэгч их эмч Л.Оюун
4. Хамгийн чадварлаг эмч-Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Чих, хамар хоолойн их эмч С.Рагчаабазар
5. Хамгийн шилдэг эмч зүйч-Булган эм импекс ХК-ийн захирал Г.Батцэцэг

“ИНЭЭМСЭГЛЭЛ-ЭЕРЭГ ХАРИЛЦАА-ЭРҮҮЛ МЭНД 90 ЗОРИЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД МИНИЙ ОРОЛЦОО” эссэ бичлэгийн уралдаанд ЭМГ-ын мэргэжилтэн У.Баяржаргал, Хялганат тосгоны ЭМТ-ийн дарга, их эмч Д.Отгонбаяр, Баян-агт сумын ЭМТ-ийн дарга, их эмч Л.Амарсанаа нар шалгарлаа.
Мөн “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ТҮҮХЭН 90 ЖИЛД” илтгэлийн уралдаанд аймгийн НЭ-ийн чих, хамар хоолойн эмч С.Рагчаабазар, ЭМГ-ын мэргэжилтэн С.Ариунаа нар шалгарлаа.

“Аймгийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Хялганат тосгоны Эрүүл мэндийн төвийн дарга, их эмч Д.Отгонбаяр, Засаг даргын “Жуух бичиг”-ээр Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн С.Ариунаа, Бугат сумын Эрүүл мэндийн төвийн их эмч О.Чанцалдулам, Сайхан сумын Эрүүл мэндийн төвийн дарга, их эмч Б.Дулам нар шагнагдлаа.