ЭМС-ын 2019 оны А/95 дугаар тушаал /Олон улсын сувилагчдын өдөр тэмдэглэх тухай/-г хэрэгжүүлэн МДСН-тэй хамтран “Сум орон нутгийн түвшинд тусламж үзүүлж байгаа сувилгааны багийг чадавхжуулах, үйл ажиллагааг сурталчлах” арга хэмжээг 2019 оны 03-р сарын 21-22-ны өдрүүдэд Рашаант суманд зохион байгууллаа. Уг арга хэмжээний хүрээнд “Инээмсэглэл эерэг хандлага-Эрүүл мэнд 90” уриан дор харилцааны болон эмнэлзүйн сургалтыг Рашаант, Дашинчилэн, Гурванбулаг, Баяннуур, Бүрэгхангай сумын Эрүүл мэндийн төвүүдийн их эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн, ажилтнуудыг /56/ оролцуулан амжилттай зохион байгуулсан. Рашаант сумын Засаг даргын тамгын газар, ИТХ, Эрүүл мэндийн төвийн санаачлан хийсэн бүтээлч үйл ажиллагаатай танилцан, харилцан туршлага судалсан, тулгамдаж байгаа асуудлаа ярилцан шийдвэрлэх арга замаа тодорхойлсон, сувилагч эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдэд сэтгэлийн урам өгсөн сайхан үйл ажиллагаа боллоо. Бидний ажилд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан МДСН, Рашаант сумын Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн төв, Соёлын төвийн хамт олонд маш их талархаж байна.