1971-1977 онд АУДэС-ийг төгсөж хүний их эмч мэргэжил эзэмшсэн.
1977 онд мэс заслын эмчийн олгох, 1980 онд мэдээгүйжүүлэг-сэхээн амьдруулах эмчийн олгох, 1984 онд гэмтэл согогийн мэс заслын эмчийн олгох, 1986 онд ОХУ-д гэмтэл согогийн эмчийн дээшлүүлэх, 1988 онд мэс заслын эмчийн дээшлүүлэх дамжаануудыг тус тус төгссөн.
1977-1979 онд Булган аймгийн Гурванбулаг сумын хүн эмнэлгийн салбарт эмчээр, 1979-1988 онд Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс засал мэдээгүйжүүлгийн эмчээр, 1988-1990 онд нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар, 1990-1994 онд Нэгдсэн эмнэлгийн даргаар, 1994-1997 онд мэс заслын эмчээр, 1997-2013 онд тус эмнэлгийн мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн эмчээр ажиллаж байгаад 2013 онд гавьяаны амралтандаа гарсан.
-1985 онд эрчимт эмчилгээ-мэдээгүйжүүлгийн тасгийг шинээр байгуулан ажиллуулж эхэлсэн нь одоо өргөжин тогтмол ажиллагаатай ажиллаж байна.
-Ажиллах хугацаандаа аймгийн хэмжээнд хийгдэж байгаа мэс заслын болон эх барих эмэгтэйчүүдийн яаралтай болон төлөвлөгөөт бүх хагалгааг ерөнхий мэдээ алдуулалттайгаар хийж гүйцэтгэсэн.
-Нэгдсэн эмнэлэгт хэвтсэн эрчимт эмчилгээ сэхээн амьдруулалт шаардлагатай өвчтөнүүдийг тасагтаа хэвтүүлэн гардан эмчилж байлаа.
-Шаардлагатай сумдын алсын дуудлагад байнга явж үйлчлэн мэргэжлийн тусламжийг газар дээр нь үзүүлж ажилласан. /Сардаа 4-5 удаа явдаг байсан/
-Мэргэжлийн хувьд ажлын бус цагаар байнга дуудагдан ажиллаж ирсэн.
-Амбулаториор мэс засал, гэмтлийн өвчтөнийг хүлээн авч үйлчлэн мэргэжлийн тусламж үзүүлэн жижиг мэс ажилбаруудыг хийж ажилласан.
-Нэгдсэн эмнэлгийн Эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгийн даргаар 1982 оноос эхэлж ажилласан.
Ч.Шижирбаатар нь 1996 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль, 2011 онд “Алтан гадас” одон, 2012 онд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” 2015 онд Хатанбаатар Магсаржавын нэрэмжит шагналаар шагнагдсан.
2005 онд Клиникийн профессор цол хүртсэн байна.
Ч.Шижирбаатарын хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах их үйлсэд оруулсан хувь нэмрийг Булган нутгийн зон олон, ард иргэд сайшаан бахдаж түүний хичээл зүтгэл, олон зуун хүнд эрүүл мэнд, амь нас бэлэглэсэн хүндтэй гавьяаг үнэлж “БУЛГАН СУМЫН ХҮНДЭТ ИРГЭН”-ээр өргөмжлөгдөн одон медалиа гардан авлаа