Булган аймгийн Гурванбулаг сумын эмнэлэг түргэн тусламжийн үйлчилгээний фургон машинтай байсан бол Мэргэжлийн сүмогийн их аваргын санаачилгаар зориулалтын машинтай боллоо. Ингэснээр "Зүрх хамгаалах төсөл"-тэй хамтарч, 2001 оноос эхлэн тусгай тоноглол бүхий түргэн тусламжийн 18 дахь машинаа хүлээлгэн өгч буй нь энэ юм.
Япон улсын "Зүрх хамгаалах төсөл" Монголд 2001 оноос хэрэгжиж, 21 аймагт ажиллахдаа 7000 орчим хүүхдийг зүрхний эмгэг судлалын оношлогоонд хамруулан, 560 гаруй хүүхдэд зүрхний мэс заслыг үнэ төлбөргүй хийж хүнд өвчнөөс нь ангижруулжээ.