Түр хүлээнэ үү
ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВСАН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ
Булган аймгийн Булган сумын 3,4,5-р багийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэн ажиллах өрхийн Эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулалтад оролцох багуудын материалыг 2026 оны 01 дүгээр сарын 12-16-ны өдрийн 18 цаг 00 минут хүртэлх хугацаанд цахимаар, 2026 оны 01 сарын 19-ний өдөр 09.30-10.00 цагийн хооронд цаасаар хүлээн авсан. Сонгон шалгаруулалтад оролцохоор 1. “ТАНСРАЖИД” ЗБН 2. “НАРУХАЭНХ” ЗБН-үүд материалаа хугацаанд нь ирүүлсэн байна.
- 2026-01-19
- Шинэ мэдээ мэдээлэл
- 3 уншсан
- 1 минут уншина