чадвар өндөр, хүндрэл үүсгэх эрсдэлтэй энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай арга нь дархлаажуулалт гэдгийг сургалтын үеэр онцлон мэдээлж байна.
Тус сургалтын хүрээнд улаан бурхан өвчний талаарх шинжлэх ухаанд суурилсан, үнэн зөв мэдээллийг олон нийтэд түгээх, нөлөөллийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор аймгийн 16 сумын 50 гаруй нийгмийн эрүүл мэндийн ажилтан, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтнууд, сэтгүүлчид хамрагдан оролцож байна.
Сургалтыг Булган аймгийн Эрүүл мэндийн газраас санаачлан, Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо, “Сайхан Монгол” телевиз, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албатай хамтран зохион байгуулж байна.








