Улсын Хоёрдугаар Төв Эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч, судлаачид удирдан явуулж байна. Тодруулбал,
Б.Эрдэнэбулган – УХТЭ-ийн Дүрс оношлогооны төвийн дарга, Ангиографийн тасгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор,
Б.Ган-Эрдэнэ – УХТЭ-ийн ЕМЗТ-ийн ЭЦНБМЗ-ийн эмч,
Б.Онон – УХТЭ-ийн ЕМЗТ-ийн эмч,
Т.Лхагва-Очир – УХТЭ-ийн УСТ-ийн зөвлөх эмч,
Д.Бямбадолгор – УХТЭ-ийн УСТ-ийн эмч нар сургалтыг удирдан зохион байгуулж, орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд хэвлийн хөндийн хавдрын оношилгоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага, дэвшилтэт арга технологи, клиникийн туршлагаас хуваалцаж байна.
Сургалтын хүрээнд мэргэжлийн эмч нар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлж, бодит тохиолдолд суурилсан жишээ, туршлагыг хуваалцсанаар орон нутагт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.




