Сонгон шалгаруулалтад оролцогч багийн ирүүлэх баримт бичгийн жагсаалт:
- Нөхөрлөлийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /баталгаажсан/
- Нөхөрлөлийн гишүүдийн хурлын тэмдэглэл эх хувиар байх
- Эрүүл мэндийн сайдын 2024 оны А/320 дугаар тушаалаар батлагдсан Өрхийн эрүүл мэндийн төвийн даргад тавигдах шаардлагыг бүрэн хангасан даргыг томилсон тухай хурлын тэмдэглэл
- Нийгмийн даатгалын шимтгэл болон татварын өргүй талаарх холбогдох байгууллагын тодорхойлолт
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шүүхийн шийдвэрээр албадан хэрэгжүүлэх арга хэмжээ авагдаагүй тухай тодорхойлолт
- Сонгон шалгаруулалтад оролцох баг нь ямар нэгэн үйл ажиллагаа давхар эрхэлдэггүй байх, эсвэл эрхэлж байсан бол зээл, өр авлагагүйг илэрхийлэх баримт нотолгоог хавсаргах
- Өрхийн эрүүл мэндийн төвийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөө
Төлөвлөгөөнд дараах асуудлыг тусгасан байна.
Үүнд: Стратегийн зорилго, зорилтыг тодорхойлсон байх,
• Байгууллагын эрхэм зорилго, xүн амын хамрах хүрээ, үйлчлэх xүн амын эрүүл мэндийн байдалд үнэлгээ, дүгнэлт өгч, үйл ажиллагааны зорилтот түвшин, түүнд хүрэх үйл явц, цогц apra хэмжээг тодорхойлсон байх
• Байгууллагын үйл ажиллагааг мэдээллийн технологи, маркетинг, санхүүгийн удирдлагад суурилан удирдан явуулахаар төлөвлөсөн байх
• Төвийн хүний нөөцийг хөгжүүлэх, нийгмийн баталгааг хангах төлөвлөгөө, хэрэгжүүлэх apra замыг тодорхойлсон байх
• Өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний чанарын хөтөлбөрийг боловсруулж, чанарыг сайжруулах, үp дүнг дээшлүүлэх аpra замыг тодорхойлж, магадлан итгэмжлэлд хамрагдах асуудлыг тусгасан байх
• Аймаг, Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороотой хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна.
- Эмч, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн диплом, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар /баталгаажсан/
- Эмч эмнэлгийн мэргэжилтний үндсэн болон төрөлжсөн мэргэшил эзэмшсэн гэрчилгээний хуулбар /баталгаажсан/
Үнэлгээний хороо