СУМДЫН МЭДЭЭЛЛИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ТЕХНИКИЙН ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ ГЭВ

16 сумын 50 гаруй мэргэжилтнийг хамруулан зохион байгууллаа. Сумдын мэргэжилтнүүдийн хувьд хавсарсан ажил хийдэг нь ажил гүйцэтгэлд сөргөөр нөлөөлдгийн дээр техник хэрэгслийн хувьд хангалт байдаггүй, зөвхөн өөрсдийн гар утсаа ашигладаг зэрэг нь мэргэжлийн үйл ажиллагаагаа чанартай явуулахад тулгарч буй бэрхшээл гэлээ. Мөн сургалтад оролцогчид цахим орчимд рийл, постер, богино видео бичлэг бэлтгэх, зураг, бичлэгээ тамгалах, бүүст хийх зэргээр цахим орчныг үр дүнтэй ашиглах тал дээр өдөр тутмын үйл ажиллагаагаа илүү сайжруулах чиглэлд давтан сургалтад хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсний дагуу сургалтыг үе, шат дараатайгаар зохион байгуулахаар боллоо.

Иргэдийнхээ эрүүл мэндийн мэдлэг, ойлголтыг сайжруулахад мэдээллийн оролцоог нэмэгдүүлэхээр мэргэжилтнүүдээ чадавхжуулах санал, санаачилга гарган хэрэгжүүлсэн Булган аймгийн Эрүүл мэндийн газар, дэмжин ажилласан НҮБ-ын Хүүхдийн сангийн хамт олонд талархал илэрхийлж, та бүхний цаашдын ажил үйлсэд амжилт хүсье.

БҮХ НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ - МЭМСЦҮХ