“Дархлаажуулалтын үйл ажиллагаанд олон нийтийн эрүүл мэндийн ажилтны оролцоог бэхжүүлэх нь” сэдэвт сургалт боллоо.

Олон нийтийн эрүүл мэндийн ажилтнуудаар дамжуулан иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлнэ

Уг сургалтыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Булган аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулж, аймгийн 16 сумын ӨЭМТ-ийн 95 олон нийтийн эрүүл мэндийн ажилтнууд хамрагдлаа.

Сургалтын үеэр:

Дархлаажуулалтын ач холбогдол

Вакцины талаарх үнэн зөв мэдээлэл түгээх арга зүй

Эцэг эхчүүдэд чиглэсэн ухуулга, мэдээлэл хүргэх арга барил

Дархлаажуулалтын талаарх буруу ойлголт, цуурхалд хариу арга хэмжээ авах ур чадвар

Орон нутаг дахь ОНЭМА-сүлжээний идэвхжил, мэдээллийн урсгалыг сайжруулах чиглэлээр

НЭМҮТ-ийн Эрүүл мэндийг дэмжих албаны дарга С.Гэрэлмаа, Стратеги удирдлагын албаны дарга Л.Нямсүрэн, Хор судлал, шуурхай удирдлагын албаны дарга Т.Хосцэцэг нар илтгэл, сургалтыг чиглүүлэн ажиллалаа.

Шагнал урамшуулал

Аймгийн Засаг даргын жуух, Баярын бичгээр дараах олон нийтийн эрүүл мэндийн ажилтнуудыг шагнаж, урамшууллаа.

Баян-Агт сум – Ш.Сайнбилиг

Булган сум – К.Уранбилиг

Хангал сум – Л.Саранцэцэг

Тэшиг сум – П.Оюунгэрэл, Д.Туяа

Сэлэнгэ сум – Д.Байгальмаа