Төслийн хүрээнд нийт 5.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 15 ор бүхий шинэ эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулсан бөгөөд үүнээс гадна 70 нэр төрлийн 115 ширхэг, нийт 655.5 сая төгрөгийн үнэ бүхий эмнэлгийн тоног төхөөрөмжийг нийлүүлжээ. Мөн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажлын байр дээр нь сургаж, ур чадварыг нь дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулсан байна.
Уг эмнэлэг ашиглалтад орсноор сумын иргэд төдийгүй ойролцоох сумд болон дайран өнгөрч буй иргэдэд шаардлагатай яаралтай тусламж үйлчилгээг цаг алдахгүй хүргэх нөхцөл боломж бүрдлээ.