төрийн албан хаагчдын ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шударга ёс, хариуцлага, харилцаа хандлагын соёлыг төлөвшүүлэх зорилготой соён гэгээрүүлэх аян Эрүүл мэндийн салбарт хоёр сарын хугацаатайгаар эхэлж байна.
Тус аяны зорилго нь ёс зүйн зөрчлийг үл тэвчих хандлагыг төлөвшүүлэх, сахилга хариуцлагаар үлгэрлэх, хамт олны эв нэгдэл, байгууллагын соёлыг бэхжүүлэхэд чиглэж байгаа юм.
Аянд Эрүүл мэндийн салбарын эмч эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагчид хамрагдах бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 24-нөөс 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл зохион байгуулагдана.
Энэхүү үйл ажиллагаагаар байгууллагын соёл, хамтын ажиллагаа, шударга ёсны үнэт зүйлсийг төлөвшүүлэх, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх уриалгыг нийт хамт олонд түгээх юм.