“Эрүүл Булган” хөтөлбөрийн хүрээнд анхан шатны тусламж, үйлчилгээний чанарыг дижитал шийдлээр сайжруулна

Сургалтын хоёрдугаар шат бүсчилсэн хэлбэрээр явагдаж байгаа бөгөөд Бугат, Орхон, Сайхан, Хангал, Хутаг-Өндөр сум болон Хялганат тосгоны Эрүүл мэндийн төвийн их эмч, бага эмч, эх баригч нар хамрагдлаа.

Тус сургалтын зорилго нь анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэвшилтэт мобайл технологийн шийдэл нэвтрүүлж, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэж байна.

Ингэснээр орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын өдөр тутмын үйл ажиллагаанд технологийн дэвшлийг ашиглан мэдээлэл дамжуулалт, хяналт, зөвлөгөө өгөх процессыг илүү шуурхай, хүртээмжтэй болгох боломж бүрдэж байна.