НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Ян Му тэргүүтэй албаны хүмүүс манай аймагт ажиллалаа.


Дэлхийн 147 оронд хэрэглэж буй уг вакцин нь умайн хүзүүний хорт хавдраас гадна нийт 6 төрлийн хорт хавдраас сэргийлэх ач холбогдолтой.

Монгол Улсад ХПВ-ийн эсрэг вакциныг 2020 оноос сайн дурын үндсэн дээр хийж эхэлсэн бол 2023 оны 10-р сараас дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор заавал хийх вакцинд багтсан.

Манай аймагт 2014 онд төрсөн, 11 настай нийт 1257 хүүхэд хамрагдах ёстойгоос 793 хүүхэд буюу 63,1% нь вакциндаа хамрагдаад байна.

Мэргэжлийн байгууллагуудын зүгээс ирээдүйд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэхэд эцэг эх, олон нийтийн мэдлэг, оролцоо чухлыг онцолж байна.

About

Etiam porta sem malesuada magna mollis euismod. Cras mattis consectetur purus sit amet fermentum. Aenean lacinia bibendum nulla sed consectetur.

Elsewhere

  1. GitHub
  2. Twitter
  3. Facebook
БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН © 2026. БУЛГАН АЙМАГ-ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР