ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН ЭСРЭГ АЯН - 2025

Тус аян нь 2017 оноос хойш Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын гуравдугаар төв эмнэлэг, МҮОНРТ, ХААН Банк сангийн хамтран хэрэгжүүлж буй үндэсний хэмжээний хөтөлбөр бөгөөд өдгөө 21 аймагт нийт 61,000 гаруй иргэн зүрх судасны өвчлөл, цусны даралт ихсэлтийн эрсдэлийн үнэлгээ, нарийн мэргэжлийн үзлэг оношилгоонд хамрагдаад байна.

2025 оны аяны хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын баг Булган аймагт ажиллаж байна. Үзлэг, зөвлөгөө Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төвд дараах хуваарийн дагуу явагдаж байна:

Байршил: Булган аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эрүүл мэндийг дэмжих төв

Хугацаа: 2025 оны 7-р сарын 28–29

Цаг: 08:00–17:00

Үзлэг:

ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН ЭСРЭГ АЯН

Хаана:Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийг дэмжих төв дээр

Хэзээ: 2025 оны 07-р сарын 28-29-ны өдрүүдэд

Цаг: 08:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ.

Хийгдэх үзлэг, зөвлөгөө:

Эрт илрүүлгийн асуулга, эрсдэлийн үнэлгээ

Зүрхний эмгэг судлалын эмчийн үзлэг

Мэдрэл, Дотрын эмчийн үзлэг зөвлөгөө

Бөөр, дотоод шүүрлийн эмчийн үзлэг, зөвлөгөө

Хөдөлгөөн засалчийн зөвлөгөө

Хоол зүйчийн зөвлөгөө

Иргэд та бүхэн өргөнөөр ирж үйлчлүүлнэ үү.