Антибиотик таны авралын элч огт биш, одоохондоо л бид түүнийг шүтэж байна. Түүнийг буруу, тогтмол хэрэглэвэл том багагүй ханиад, хатгалгаа, шарх шалбархайндаа үхдэг нэг зууны өмнөх байдалдаа шилжих аюултайг эрдэмтэн, судлаач эмч нар анхааруулж байна.
ЗӨВЛӨМЖ
1.ХАЛУУРАЛТ...
Хүүхэд 38, 38,5 хүртэл халуурах нь хэвийн. Өөрөөр хэлбэл хүүхдийн дархлаа нь гадны вирустай тэмцэж байгаа хэрэг.
Энэ хугацаанд эцэг эх хүүхдээ сайн анхаарах хэрэгтэй.
Ингэхдээ хувцсыг нь гэрийн температурыг мэдэрч нимгэлэх, толгойд нь хүйтэн жин тавих, бүлээн шингэн тасралтгүй өгөх. Шингэн зүйл их өгөх тусам хүүхдийн халуун хөлс, шээсээр НЬ дамжин гадагшилдаг.
2. НУС ГООЖИХ...
Нус мөн л хүүхдийн дархлааны систем ажиллаж байгааг илтгэх ба хамгийн гол нь нусыг тогтмол цэвэрлэж, хүүхдийн хамрыг амьсгалахад саадгүй байхад туслах хэрэгтэй.
Тусгай зориулалтын цэвэрлэдэг бодис, савыг ашиглаж болох ба хүүхдийг нусаа нийж сургахад анхаарах нь зүйтэй.
Нэг нас хүрсэн хүүхдэд нусаа нийх дадлыг эзэмшүүлэхийн тулд та долоо хоног тасралтгүй оролдоход ойлгоод сурч эхэлнэ. Та заавал туршаад үзээрэй.
3. ВИРУС БА НЯН...
Эмч нар нянгийн гаралтай, вирусын гаралтай, шинэ төрлийн гээд л онош тавихаар эцэг эхчүүд толгой нь эргэдэг. Учир нь нян, вирусын нэр төрөл, тоо хэмжээг тоолж хэлэх боломжгүй. Боломжтойсон бол, бид ингэтлээ тэдэнд дарлуулахгүй.
Ер нь бол хүүхэд нян, вирусын алинд нь ч шууд өртөх боломжтой ба дархлаа нь сайн ажиллаж байвал тэдгээрийг орж ирэнгүүт нь залгилаад хүндэрдэггүй байна.
Дархлаа сул байвал ам, хамраар дамжаад залгиур эрхтнүүд, цаашлаад уушги гээд л явж өгнө.
Ингэх тусам өвчин хүндэрч эхэлдэг байна. Вирусын халдвар авсан хүүхдийн дархлаа мууддаг учир энэ үед бусад нян, вирусыг эсэргүүцэх чадваргүй болдог учраас ханиад улам хүндэрдэг байна.
Нян, вирусын халдварыг хоол хүнс бохир гар, агаар зэргээр авч байдаг.
4. ТОМЧУУДЫН УХАМСАР..
. Хүүхэд нян, вирусыг зөвхөн цэцэрлэгээсээ авдаг юм биш.
Учир нь, аав ээж, эмээ өвөө, ах эгч та өөрөө вирус тээгч.
Таны дархлааны санамж, дархлаа тээсэн нян, вирусыг тань даван дийлж өвдөхгүй байх боломжтой.
Та ханиад хүрээгүй, өвдөөгүй байгаа ч нян, вирус тээгч гэдгээ ухамсарлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та автобусанд явж байхдаа, ханиадтай хүнтэй уулзахдаа, гар барихдаа, ер нь гаднаас авч буй нян, вирусээ тээсээр гэртээ ордог.
Улмаар хүүхдээ үнсч эрхлүүлэх, хамт тоглох төдийд та нян, вирусээ тэдэнд халдааж байдаг.
Иймээс та гэртээ орохдоо нүүр гар, ам хамраа заавал угаа.
Гэрийн хувцас заавал өмс.
Гар утсанд тань маш их нян, вирус наалдсан байгаа тул утсанд хүүхдээ ойртуулах тухай санах ч хэрэгггүй.
5. ХАНИАД, ХАТГАЛГААНЫ ВАКЦИН...
Энэ нь дэлхийн эрүүл мэндийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн зүйл.
Энэ төрлийн вакцин хийлгэх нь насан туршийн баталгаа болж чадахгүй.
Вакцин хийлгэсэн нэг жилдээ л үйлчилгээтэй.
Чухамхүү вакцин хийлгэхэд нэг зүйлийг л анхаарах хэрэгтэй.
Вакцин тариулснаас хойш нэг сарын дараа үйлчилж эхэлдэг.
Та сарын эхэнд тариулсан гэж бодвол дараа сарын эхнээс эхлэн тариулсан вакцин тань таныг хамгаалж эхэлнэ.
Тийм учраас ханиад томууны улирлыг тооцож урьдчилан хийлгэх нь зөв.
Эцэг, эхчүүдийн дунд вакцин хийлгэвэл ханиад илүү хүнд хүрдэг гэсэн аман яриа бий.
Энэ талаар маш олон эмчээс асуусан ба тийм зүйл огт байхгүй.
Харин ч хатгалгаа болж хүндрэхээс хамгаалах зөв арга гэж тайлбарласан билээ.
6. ХҮҮХДИЙГ ГАДУУР БИТГИЙ ДАГУУЛЖ ЯВААРАЙ...
Хүүхэд зөвхөн цэцэрлэгтээ явж, эсвэл гэртээ байдаг бол нян, вирусын халдвар авах боломж тэр хүрээндээ л яригдана. Гэтэл та хэдэн хүн цугласан газарт хүүхдээ авч очно, тэр хэмжээгээр халдвар авах магадлал нэмэгдэнэ.
7. САЙН УНТУУЛ...
Хүүхэд унтахад дархлааны систем нь идэвхждэг.
Хүүхэд оройны 21:00-22:00 цагийн хооронд унтсан байх шаардлагатай.
Учир нь хүний хангалттай нойр авах цаг 22:00-02:00 цаг байдаг байна.
8. УСАНД ОРУУЛ...
Зарим эцэг, эхчүүд хүүхэд ханиадтай гээд өмссөн хувцсыг нь ч тайлахаас эмээж, хөлөрсөн хувцастай нь байлгадаг.
Гэтэл тийм биш.
Ханиадны эхний шинж тэмдэг илэрч буй яг тэр үед унтахынх нь өмнө сугаар нь татахуйц халуун бүлээн усанд 30 орчим минут суулгаад дулаан хувцаслаж, хучаад унтуулах хэрэгтэй.
Халуун бүлээн ус хүний биеийн дулааныг нэмэгдүүлж, дархлааг идэвхжүүлдэг байна. Ингэснээр нян, вирустэй тэмцэх биеийн чадвар нэмэгдэнэ.
Хүүхдийн арьсны нүх сүв онгойж, хүүхэд амгалан тайван унтах боломж бүрдэнэ.
Энэ үед халуун усны уур хамар дахь нусыг зөөллөдөг тул хамрыг нь сайн цэвэрлэж авах хэрэгтэй.
9. ДАРХЛААГ НЬ ДЭМЖ...
Хүүхдийн дархлаа таны арчилгаа сувилгаатай шууд холбоотой. Сайн унтуул, дуртай хоолыг нь хийж зохистой идүүл. Хүүхэдтэйгээ тогло, инээлгэ.
Антиоксидант агуулсан нэрс, аньс, чацаргана, бусад шингэн зүйл маш сайн уулга.
Шингэнийг халуун бүлээн уулгах нь маш чухал. Алим жигнэж өгч болно.
10. АНТИБИОТИК ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭХ ШАЛТГААН...
Антибиотик таны авралын элч огт биш, одоохондоо л бид түүнийг шүтэж байна. Түүнийг буруу, тогтмол хэрэглэвэл том багагүй ханиад, хатгалгаа, шарх шалбархайндаа үхдэг нэг зууны өмнөх байдалдаа шилжих аюултайг эрдэмтэн, судлаач эмч нар анхааруулж байна. Энгийнээр бол таны уусан антибиотик таны биед орж буй нян, вирустэй найз нөхөд болоод тэднийг алж устгаж чадахгүйд хүрч, нян, вирус газар авах нөхцлийг бүрдүүлэх аюултай юм.
11. ЭМЧИЛГЭЭГ ГҮЙЦЭД ДУУСГА...
Халуурсан хүүхдийн тань халуун буух төдийд бүү тайвшир.
Хатгалгаа бол багадаа нэг сарын хугацаанд шимэгддэг.
Энэ хугацаанд эмчилгээ, сувилгаа маш чухал.
Эмч бичиж өгсөн аливаа эмийг өг гэсэн хоног хугацаанд нь өгч дуусгахгүй бол өвчин дутуу эдгэх шалтгаан болдог. Ингэснээр дахин нян, вирусын халдвар авах аятайхан хөрс бүрдэж байгаа хэрэг юм.
Мөн олон дахин дутуу эмчлэх нь уушгины архаг өвчинд өртөх эрсдлийг өндөр болгодог байна.
Ямар ч эмчилгээг гүйцэд хийж байгаарай.
12. ЭМЧИД ХАНД...
Утас, компьютерийн цаанаас эмч ч зөвлөгөө өгөхөд бэрх.
Гэтэл манай ээжүүд олон нийтийн сүлжээнд хүүхдийн биеийн байдлаа бичээд зөвлөгөө хүсэх нь онлайнаар 37 размерийн гутал захиалж авч өмсөөд, тэр нь таарахаас тэс өөр зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй.
Учир нь хүүхэд бүрийн бие өөр, өвчний шалтгаан нөхцөл ондоо учир мэргэжлийн эмч л эдгээх эмчилгээ хэлэх ба магадгүй таны онлайн зөвлөгчийн зөвлөгөө байдлыг улам хүндрүүлэхийг үгүйсгэхгүй.
ЗАВХѲН ЭМЧИД Л ХАНДААРАЙ.