Томуугийн А хүрээний дэд хэв шинжийн А(H1N1), A(H3N2) вирусын идэвхжил нэмэгдэж, өвчлөл хүндрэх байдалтай байгаа тул Эцэг эх, асран хамгаалагч нар гэрийн нөхцөлд асаргаа сувилгааг уйгагүй хийх, халуун бүлээн шингэн ойр ойрхон ердийнхөөс их уулгах, хөхүүлэх, дулаан байлгах, эмийг зөвхөн эмчийн заавраар зөв зохистой, хэрэглэхэд онцлон анхаарах хэрэгтэй.