Хүүхдийн өвчний цогц менежмент сургалт

Сургалт нь Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жилийн ажил”-ын хүрээнд зохион байгуулагдаж буй бөгөөд эх, нярай, хүүхдийн эндэгдлийг бууруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэж байгаагаараа онцлог юм.

Энэ удаагийн сургалтад аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг, хүлээн авах болон яаралтай тусламжийн тасгийн эмч нар, мөн сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нийт 50 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдаж, хүүхдийн өвчлөлийн үеийн оношилгоо, эмчилгээ, менежмент, стандарт удирдамжийн хэрэгжилтийн талаар онол, дадлага хосолсон хэлбэрээр мэдлэгээ шинэчилж байна.

Сургалтын үеэр орчин үеийн оношилгооны арга, эмнэлзүйн шийдвэр гаргалт, эмчилгээний шат дараалал зэргийг бодит кейс дээр тулгуурлан зааж буй нь эмч мэргэжилтнүүдийн практик ур чадварыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг зохион байгуулагчид онцолж байна.

Сургалт ирэх өдрүүдэд үргэлжилнэ