Та ЭНД дарж үзнэ үү

Хүний Папиллома Вирус нь бэлэг эрхтэн орчмын арьс Хүрэлцэхэд бэлгийн замаар дамжин халдварладаг, хамгийн өргөн тархсан вирусийн нэг юм. Дэлхийн хүн амын 5 хүний 4 нь амьдралынхаа туршид энэ вирүсийн халдварыг авдаг.

ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?

• 11насны хүүхдүүд дархлаажуулалтанд хамрагдах

• 30-65 насны эмэгтэйчүүд умайн хүзүүн эсийн шинжилгээнд 3 жилийн давтамжтай хамрагдах

• Жирэмснээс хамгаалах эм удаан хугацаагаар уухгүй байх

• Бэлгийн харилцаанд 18 наснаас өмнө орохгүй байх

• Бэлгийн олон хавьтагчгүй байх.

• Вакциныг бэлгийн харьцаанд орохоос өмнө хийвэл хамгийн үр дүнтэй гэж үздэг.

• Вакциныг хэдий бага насанд нь хийнэ, төдий чинээ сайн дархлаа тогтдог гэж үздэг. Вакцин нь хавдар үүсгэх өндөр эрсдэлтэй ХПВ-ээс хамгаалах хамгийн аюулгүй, үр дүнтэй арга юм. ХПВ-ийн халдварыг бүх хүйсийн хүүхдүүд хийлгэнэ.