ЭХ БАРИГЧ: ЭХ, НЯРАЙН АМЬДРАЛЫГ АВРАГЧ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Эх баригчдын мэргэжлийн бие даасан байдал, эх баригчаар гүйцэтгүүлэх тусламжийг өргөжүүлэх, эх баригчдын дуу хоолойг шийдвэр гаргагч нарт хүргэх зорилго бүхий уг арга хэмжээнд анхан болон хоёрдохь шатлалын ЭМБ-уудын эх баригч нар оролцлоо.

Булган аймгийн эрүүл мэндийн салбарт нийт 26 эх баригч ажиллаж байгаагийн 16 нь өрх, сумын Эрүүл мэндийн төвд, 10 нь Нэгдсэн эмнэлэгт эх барихын тусламж, үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ, жирэмсний эрт үеийн хяналт, эрт илрүүлгийг орон нутгийн хэмжээнд чанартай, хүртээмжтэй зохион байгуулахад бусдыгаа манлайлан, санаачилгатай ажилласан дараах эх баригчдыг шагнаж урамшууллаа.

• 2024 оны “ШИЛДЭГ ЭХ БАРИГЧ” Дашинчилэн сумын ЭМТ-ийн эх баригч Н.Отгончимэг

• ХҮЙН ЭЭЖ хүндэт өргөмжлөлөөр НЭ-ийн эх баригч Л.Жаргалсайхан

• Аймгийн ХҮНДЭТ ЖУУХ бичгээр Могод сумын ЭМТ-ийн эх баригч Л.Батчимэг

• Тэшиг сумын ЭМТ-ийн эх баригч Ч.Сарангэрэл

• Аймгийн Засаг даргын БАЯРЫН БИЧИГ-ЭЭР нэгдсэн эмнэлгийн эх баригч Г.Ганцэцэг нар тус тус шагнагдсан байна

Мөн арга хэмжээний үеэр эх баригч нарын дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээнийг зохион байгуулж 4 багийн 26 тамирчид оролцон хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.