хэмжээнд сурагчдаа бэлтгэн оролцуулсан Булган сумын ЕБ-ын 1,2-р сургуулийн хамт олонд талархлаа.
Дэлхийн дархлаажуулалтын долоо хоногийг 2012 оноос хойш жил бүрийн 4 дүгээр сард зохион байгуулж ирсэн бөгөөд дархлаажуулалт бүхий халдварт өвчин, түүнээс сэргийлэх вакцины ач холбогдол, товлолын дагуу цаг хугацаанд нь бүрэн хамрагдахын ач холбогдол, хоцорсон тохиолдолд нөхөн дархлаажуулалтад хамруулах талаар талаар иргэд, олон нийтэд нотолгоотой, үнэн зөв мэдээлэл хүргэх үйл ажиллагааг зохион байгуулдаг.
Энэ жилийн арга хэмжээг “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриан дор 2025 оны 4 дүгээр сарын 24-30 өдрүүдэд зохион байгуулах юм.
Товлолын дархлаажуулалтад хамрагдаж 13 төрлийн халдварт өвчнөөс сэргийлэхийг нийт ард иргэддээ уриалж байна.