Асуулт1: Хэрэв хүүхэд улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакциныг товлолын дагуу бүрэн хийлгэсэн бол энэ нэмэлт дархлаажуулалтын улаанбурхан, улаануудын вакцин хийлгэх үү?
Хариулт1: Урьд нь улаанбурханы вакцин хийлгэсэн эсэхийг үл харгалзан улаанбурхан улаануудын эсрэг вакциныг нэмэлт дархлаажуулалтын үед сонгогдсон насны хүн заавал ХИЙЛГЭНЭ.
Асуулт2: Хэрэв улаанбурхан өвчнөөр өвдсөн бол улаанбурхан, улаануудын эсрэг вакциныг хийх үү?
Хариулт2: Улаанбурхан улаануудын эсрэг вакциныг ХИЙНЭ. Учир нь улаанууд өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
Асуулт3: Хэрэв хүүхэд дархлаажуулах үед хөнгөн өвчтэй (бага зэргийн халуунтай, ханиад, суулгалт) байвал уу вакциныг хийлгэх үү?
Хариулт3: Улаанбурхан, улаануудын эсрэг вакцин хийхийг ТҮР ХОЙШЛУУЛНА.
Асуулт4: Хэрэв хүүхэд ямар нэгэн вакцин болон иммуноглобулин хийлгээд 1 сар болоогүй бол улаанбурхан,улаануудын эсрэг вакциныг хийх үү?
Хариулт4: Улаанбурхан, улаануудын эсрэг вакцин хийхийг ТҮР ХОЙШЛУУЛНА.
Асуулт5: Хэрэв хүүхэд өмнө нь улаанбурхан, гахай хавдар, улаануудын вакцин хийлгээд хүндрэл өгсөн өгүүлэмжтэй бол улаанбурхан, улаануудын вакциныг хийх үү?
Хариулт5: Улаанбурхан улаануудын эсрэг вакцинийг ХИЙХГҮЙ.
Асуулт6: Хэрэв жирэмсэн бол уу вакциныг хийх үү?
Хариулт6: Улаанбурхан улаануудын эсрэг хавсарсан вакциныг ХИЙХГҮЙ.
Асуулт7: Уг вакциныг хийлгэснээр ямар хугацаанд дархлаа тогтох вэ?
Хариулт7: Уг вакциныг хийлгэснээр 5-10 жилийн дархлаа тогтоно.
Асуулт8: Энэ вакциныг хийлгэсний ач холбогдол юу вэ?
Хариулт8: Таны өөрийн болон нийт хүн амын дархлаа нэмэгдсэнээр улаанбурхан өвчний дэгдэлт гарахаас сэргийлнэ.
Асуулт9: Уг вакцин аюулгүй юу?
Хариулт9: Уг вакцин нь ДЭМБ-аар баталгаажсан вакцин учир аюулгүй.
Асуулт10: Яагаад энэ вакциныг хийлгэх ёстой вэ?
Хариулт10: Улаанбурхан өвчнөөр бяцхан дүү нар болон, дархлаа султай өвчлөмтгий хүн өвдсөнөөр нас баралтад хүргэж болох аюултай өвчин. Энэ вакциныг хийлгэснээр та өөрийгөө болон бусдыг хамгаалж байна гэсэн үг юм.
Асуулт11: Биед ямар нэгэн хариу урвал, сөрөг нөлөө байгаа юу?
Хариулт11: Дархлаажуулалтын дараа тарьсан хэсэгт хөнгөн хэлбэрийн хөндүүрлэх, хавдах, улайх шинж тэмдэгүүд илэрч болох бөгөөд эдгээр нь 2-3 хоногт аяндаа өөрөө арилна.
Асуулт12: Яагаад нэг вакциныг олон тун хийлгэх шаардлагатай вэ?
Хариулт12: Вакцин бүрт зөвлөмж болгосон тун байдаг. Бүрэн тунд хамруулснаар хамгийн сайн дархлаа тогтоно.