Засаг даргын үйл ажиллагааны "Хөгжлийн хөтөч" хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн, салбар дундын хамтын ажиллагаанд бусдыгаа манлайлан түүчээлэн ажилласан шилдгүүдийг шалгарууллаа.
"Эрүүл мэндийг дэмжигч байгууллага"-аар Сэлэнгэ сумын ЗДТГ, Булган сумын ЗДТГ, Тагнуулын хэлтэс гэсэн байгууллагууд шалгарч 3-р зэргийн гэрчилгээ гардан авлаа. Мөн Орхон сумын Эрүүл мэндийн төв шалгарч 2-р зэргийн гэрчилгээ авлаа.
"Эрүүл ажлын байр" шалгаруулах болзлыг Онцгой байдлын газар, Хутаг-Өндөр сумын "Гацуурхан" цэцэрлэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хангаж 3-р зэргийн гэрчилгээ, Сэлэнгэ сумын "Ундраа" цэцэрлэг 2-р зэргийн гэрчилгээ гардан авлаа.
"Эрүүл мэндийг дээдлэгч" өрхөөр Сэлэнгэ сумын иргэн Ц.Пүрэвсүрэнгийн гэр бүл, Булган сумын М.Амгалангийн гэр бүл, Булган сумын Б.Оюунцэцэгийн гэр бүл, Булган сумын Ж.Мөнх-Очирийн гэр бүлүүд шалгарлаа.
"Эрүүл мэндийг дээдлэгч иргэн"-ээр Булган сумын иргэн С.Намжилмаа, Булган сумын иргэн Д.Нарантуяа, Хишиг-Өндөр сумын иргэн Г.Ганбат, Булган сумын иргэн Д.Доржпагма нар шалгарлаа.