Жил бүрийн “Охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх" өдөр буюу 11 дүгээр сарын 25-наас “Хүний эрхийн өдөр" буюу 12 дугаар сарын 10 хүртэлх 16 хоногийг “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян” болгон дэлхийн 180 гаруй улс нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн ирсэн билээ.
Энэ жилийн хувьд жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, олон нийтийн мэдлэг ойлголт хандлагыг өөрчлөх, жендэрийн хэвшмэл ойлголтыг арилгах, эмэгтэйчүүдийн нийгэмд үзүүлэх үр нөлөө, эмэгтэйчүүдийн манлайлал болон, эрэгтэй эмэгтэй хүмүүст тулгарч буй жендэрийн асуудлын талаар мэдээлэх, өсвөр үеийн хүүхдүүдийг жендэрийн мэдлэг мэдээлэлтэй, мэдрэмжтэй иргэн болгож төлөвшүүлэх" зорилгын хүрээнд “ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ – ШАЛТАГ БҮҮ ТООЧ! уриатайгаар өрнүүлж байна.