НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

товч танилцуулгыг хийлээ. Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлэгт 251 эмч, эмнэлгийн ажилчид ажиллаж байгаа ч шаардлагатай нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн ажилчдын орон тоо дутуу байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлэг нь эмч эмнэлгийн ажилчдыг гадаад, дотоодод мэргэжил дээшлүүлэх богино болон дунд хугацааны сургалтад тогтмол хамруулж эмчилгээ, оношилгоонд шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэн ажиллаж байгааг эмнэлгийн удирдлагууд танилцуулсан юм.

Тус эмнэлгийн Мэс заслын тасаг 2017 онд, 2022 онд Дотор, арьс харшил, уламжлалтын тасаг, 2023 онд хүүхдийн тасгийн хэвтэн эмчлүүлэх хэсэг их засварт орж байжээ. Турк улсын ТИКА төслийн хөрөнгө оруулалтаар гал тогоо, эмчилгээний хоолны тасгийн их засвар, тоног төхөөрөмж, Азийн Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар цусны салбар төвийн их засвар, тоног төхөөрөмжийг шийдвэрлүүлсэн байна.

Цаашид тус эмнэлэгт өргөтгөл хийх, чих хамар хоолой, гэмтлийн үе солих хагалгааны тоног төхөөрөмж, давсгийн дуран, умайн хүзүүний хорт хавдрын оношлуур, хиймэл оюун ухаанд суурилсан умайн хүзүүний шарх түлэх тоног төхөөрөмж, компьютер томографын дэвшилтэт орчин үеийн аппарат зэрэг үйл ажиллагаанд шаардлагатай барилга байгууламж, тоног төхөөрөмж, нэн тулгамдаж буй хүний нөөц, ажилчдын нийгмийн асуудал буюу орон нутгийн нэмэгдэл, орон сууцны барилга, зуслангийн газар зэрэг асуудлыг шийдвэрлэж өгөхийг аймгийн Засаг даргад уламжилсан.

Аймгийн Засаг дарга уулзалтын төгсгөлд "Эмчийн тангарагтаа үнэнч, төрийн албан хаагчийн ёс зүйг баримтлан, үйлчлүүлэгч иргэдийн сэтгэл ханамжид анхааран Бүсийн тэргүүлэх эмнэлэг болох зорилгодоо хүрч ажиллах нь та бүгдийн хамтын хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой. Цаашид Эрүүл мэндийн салбар, Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа, ажлын байрны нөхцөл, ажилчдын нийгмийн асуудалд онцгойлон анхаарч хамтран ажиллах болно." хэмээн хэлсэн үгэндээ онцолсон юм.