АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА.

700 гаруй эмч эмнэлгийн ажилчид ажиллаж байгаа бөгөөд хүний нөөцийн хангалт 90,2 хувьтай байна. Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт 26175 иргэнийг хамруулж 318 иргэнийг онош тогтоох дээд шатлалын эмнэлэгт илгээжээ. Иргэдэд зонхилон тохиолдох өвлөлийн шалтгаанаар хоол боловсруулах замын өвчлөл тэргүүлж байгаа бол удаах байруудад амьсгалын замын өвчлөл, зүрх судасны эмгэг, шээс бэлгийн замын өвчлөл, арьсны өвчлөл орж байна." хэмээн ЭМГ-ын дарга П.Оюунцэцэг аймгийн удирдлагад танилцууллаа.

Аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир ЭМГ-ын ажилчдад хандан "Дутагдалтай байгаа хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх, тэдгээрийн тогтвор суурьшилтай ажиллах нийгмийн баталгааг хангахад анхаарч ажиллах. Мөн эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, өнөөдрийн гаргасан ололттой талыг бататгаж, улс, аймгийн дунджаас өндөр гарсан үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж бууруулахад анхаарч ажиллаарай." хэмээн хэллээ.