Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцин нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд эмч, эрүүл мэндийн ажилтнууд, ЕБС-ийн захирал, нийгмийн ажилтан сургуулийн эмч нарыг нэгдсэн мэдээллээр хангаж, олон нийтэд зөв мэдээ, мэдээллийг хүргэх чиглэлээр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дархлаажуулалтын алба, Хавдар судлалын үндэсний төв хамтран 2024 оны 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж байна.
Уг Монгол улсад Хүний папиллома вирус (ХПВ)-ийн халдварын эсрэг вакцины судалгааны үр дүн, ХПВ-ийн эсрэг вакцины заавар, аюулгүй дархлаажуулалт, тарих арга техник, ХПВ-ийн халдварын эсрэг вакцин нэвтрүүлэх үеийн эрсдлийн харилцаа зэрэг сэдвүүдээр мэдээлэл өгч байна.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 472 дугаар тогтоолоор “Дархлаажуулалтын Үндэсний товлол”-д Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг 11 настай эрэгтэй, эмэгтэй хүүхдэд 1 тунгаар хийхээр шинэчлэн баталсан.