Сургалтыг НҮБ-ын Хүн амын сангийн НҮЭМ хөтөлбөрийн мэргэжилтэн Б.Цэдмаа, хөтөлбөрийн ажилтан Ж.Солонго, эх барих эмэгтэйчүүдийн их эмч, клиникийн профессор Б.Цэвэлмаа нар удирдан явууллаа. Та бүхэндээ эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэе.
Мөн төслийн хүрээнд анхан шатанд үзүүлэх Гэр бүл төлөвлөлтийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор “ Ерөндөг суулгах, авах багаж хэрэгслийн багц”-ийг аймгийн ЭМГ-ын дарга П.Оюунцэцэгт хүлээлгэн өглөө. Тус багцыг төсөлд хамрагдсан 2 сумдын ЭМТөвд хүлээлгэн өгч, сумдын эх баригч нарыг сургаж, чадавхжуулах юм.