ОХУ, ЭМЯ, ДЭМБ-тэй хамтран "Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх, эх, нярай , хүүхдийн эндэгдэл бууруулах” төслийн хүрээнд “Дутуу, бага жинтэй, өвчтэй нярайд үзүүлэх тусламж үйлчилгээний менежмент” сэдэвт сургалтыг эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Б.Баясгалантай- ДЭМБ-ын хүүхдийн зөвлөх эмч, Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор, зөвлөх зэрэгтэй хүүхдийн эмч З.Гэрэлмаа- Монгол Улсын хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, профессор, Зөвлөх зэрэгтэй, хүүхдийн эмч Л.Тунгалаг- Анагаах ухааны доктор, клиникийн профессор, зөвлөх зэрэгтэй хүүхдийн эмч багш нар удирдан явууллаа. Та бүхэндээ эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье.