Аяны хүрээнд хүн амыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх,байгууллага хамт олон иргэний эрүүл амьдрах хэв маягыг төлөвшүүлэх,биеийн тамир спортоор хичээллэх орчин нөхцлийг бүрдүүлж, Төрийн болон ТББ-ын хамтын ажиллагааг сайжруулж, спортын ээлтэй орчин бий болгож, өдөр бүр эрүүл эртэч иргэнийг бий болгоход чиглэж аянг зарлаж байна.
Мөн уг сарын аянд сум, байгууллага ААН, иргэдийн дунд өглөөний алхалт, гүйлт, дугуй, нийтийн шугаман бүжиг, нийтийн бүжиг, дасгал хөдөлгөөнийг ажлын 5 өдрөөр өглөөний 06:00 -07:00 цагийн хооронд зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Нийт иргэд та бүхнээ “ Цаг гаргая” -Илүүдэл жингүй-Эртэч Булган аянд нэгдэхийг уриалж байна.