Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрүүл мэндийн салбарын ажилтнууд төрийн дээд одон медалиар шагнагдлаа.

Улсын их хурлын гишүүн Сайнхүүгийн Ганбаатар, Булган аймгийн Засаг дарга Батбаярын Ариун-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн Засаг даргын зөвлөх Хаш-Эрдэнийн Эрдэнэбаатар Эрүүл мэндийн газрын дарга П.Оюунцэцэг нар шагнал гардуулж амжилт хүслээ.

 

Мөн "Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан" цол тэмдгээр Баяннуур сумын ЭМТ-ийн статистикч эмч О.Баярмаа, Нэгдсэн эмнэлгийн нягтлан бодогч Т.Болормаа, Могод сумын ЭМТ-ийн жолооч Ц.Төрсайхан нар, Эрүүл мэндийн яамны "Жуух бичиг"-ээр Нэгдсэн эмнэлгийн Яаралтай эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлэг, гемодиализын тасгийн их эмч Н.Энхжаргал, Булган аймгийн Тэргүүний ажилтнаар Хишиг-Өндөр сумын ЭМТ-ийн их эмч Ц.Гүндсэмбэ, Баяннуур сумын ЭМТ-ийн их эмч Б.Цэрэнпагма, Гурванбулаг сумын ЭМТ-ийн статистикч бага эмч Э.Сувданчимэг, Дашинчилэн сумын ЭМТ-ийн статистикч бага эмч Н.Ариунцэцэг, ахлах сувилагч Б.Сугармаа нар, Аймгийн Засаг даргын "Жуух бичиг"-ээр Сайхан сумын ЭМТ-ийн сстатистикч бага эмч Б.Оюун-эрдэнэ нар тус тус шагнагдлаа.