Монгол улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол улсын Засгийн газрын 2023 оны 322 дугаар тогтоол, “Шинэ хөгжлийн зам” үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Эрүүл мэнд” аймгийн хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.
2021 оноос хойш аймгийн Засаг даргын нэрэмжит үзлэгийн хүрээнд "Эрүүл шүд-эрүүл хүүхэд" арга хэмжээнд давхардсан тоогоор 17 хүртлэх насны 25029 хүүхдийг хамруулахад шүд цоорох өвчин 90 хувьд илэрсэн нь анхаарал татах асуудал болоод байна.
Иймд өнөөдөр ирээдүйн эрүүл иргэдийнхээ төлөө “Эрүүл шүд” арга хэмжээг ийнхүү эхлүүлж байна. Энэхүү арга хэмжээ дан ганц эрүүл мэндийн байгууллага хариуцах ажил биш бөгөөд Боловсрол шинжлэх ухааны газар, сургуулийн захирал, багш, ажилчид бүгдийн хамтын ажиллагаагаар амжилттай хэрэгжих юм.
Энэхүү арга хэмжээ дан ганц эрүүл мэндийн байгууллага хариуцах ажил биш бөгөөд Боловсрол шинжлэх ухааны газар, сургуулийн захирал, багш, ажилчид, эцэг эх, бүгдийн хамтын ажиллагаагаар амжилттай хэрэгжих юм.