“МИНИЙ МЭРГЭЖИЛ САЙХАН” УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Уулзалтад ахмад эмч Д. Мөнхбаяр, АНЭ-ийн чих, хамар хоолойн их эмч Б.Сүхдорж, АНЭ-ийн дотрын их эмч О.Чанцалдулам нар хүрэлцэн ирж “Өсвөрийн эмч” клубын сурагчдад анагаахын мэргэжлийн онцлог, туршлагаа хуваалцлаа. Хүүхдийн зөвлөх эмч, Клиникийн профессор Д.Мөнхбаяр эмч мэргэжлээрээ 45 жил ажиллахдаа 444,000 гаруй хүүхдийг амбулаториор үзсэн Эрүүл мэндийн салбарын бахархалт эмч нарын нэг юм.