Сэтгэгдэл хэсэгт талархлын үгээ бичих мөн Эрүүл мэндийн газрын цахим хуудсанд зурвас бичиж үлдээгээрэй.

Хүн ардынхаа энхийн манаанд

Хүслээ огоорон бүхнээ зориулаад

Хэлж ирдэггүй өвчинг эдгээж

Хэтийн жаргалыг олондоо бэлэглэсэн

Хосгүй уужим сэтгэлдээ

Хорвоо дэлхийгээ багтаасан

Энэрэл нигүүлслээр гэрэлтсэн

Эмч тандаа баярлалаа, талархлаа

Анагаах үйлсийн гэрэлт мөртэй

Алтан мутарт эмч та билээ.