“Эрүүл амьдралын хэв маяг, Цагаан сарын идээ, ундаа” сэдэвт сургалтыг Орхон аймгийн “Баян-Өндөр мед” эмнэлгийн хоол боловсруулах эрхтэн судлал, дурангийн их эмч Т.Цэрэнтогтох зохион байгуулна.
Уламжлалт цагаан сарын баярын өдрүүдээр хоол боловсруулах эрхтэн тогтолцооны цочмог үрэвсэлт өвчлөл эрс нэмэгддэг тул урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж буй мэргэжлийн эмчийн сургалтад өргөнөөр хамрагдахыг урьж байна.
Хэзээ: 2024.02.07-ны өдөр 16 цагт
Хаана: Булган сумын соёлын ордон