Тухайн эмнэлгийн эх баригч эмчид 2-3 утасны дугаарыг бүртгүүлэх (Hөхөр, ээж, аав, ах, эгч)
Нутаглаж байгаа газартаа хамгийн ойр эмнэлгийн яаралтай дуудлага хүлээн авдаг утасны дугаарыг мэдэх, утас байнга нэгжтэй, цэнэгтэй байх, сүлжээтэй газраа мэддэг байх
Жирэмсний хяналтын картаа биедээ байнга авч явах
Жирэмсний товлолын үзлэг бүртээ заавал очиж, ураг нярай болон биеийн байдлаа үзүүлэх, зөвлөгөө авах
Ажил, амралтаа зөв зохицуулах, сайн унтаж амарч байх
Шим тэжээл сайтай хоол унд хэрэглэх
Жирэмсний үед дараах АЮУЛТАЙ шинж тэмдгүүд илэрвэл эмч дуудах эсвэл өөрт ойрхон өрх, сумын эрүүл мэндийн байгууллагад хандаарай!
- Ураг хөдлөхгүй болох, хөдөлгөөн цөөрөх
- Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих
- Үтрээнээс гэнэт цус, эсвэл ус гарах
- Таталт өгөх
- Аюулхай орчмоор өвдөх, дарж байгаа мэт мэдрэмж өгөх
- Хэвлий доод хэсгээр базалж хүчтэй өвдөх
- Шээсний гарц багасах, ойр ойрхон шээх
- Даралт ихсэх (Толгой хүчтэй өвдөх, шилэн хүзүүгээр хөших, нүд бүрэлзэх)
- Арьс салст гэнэт цайх, хөхрөх
Иргэдэд зориулав.