Сувилахуйн “Тусч шувуухай” нийгэмд үйлчилгээтэй төрийн бус байгууллагыг Аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Э.Саруулсайхан нь мэргэшсэн, чадварлаг багийн бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгууллаа. Тус төв нь Булган сумын ахмадын өргөөнд байрлан үйл ажиллагаа явуулах бөгөөд эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэйгөөр сувилахуйн тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээ, эмчийн заалтад тулгуурлан үзүүлнэ.