
Улс орон даяар “Улаанбурхан” өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын үйл ажиллагаа эхэллээ.
Дархлаажуулалт 2023 оны 05 сарын 29-өөс 6 сарын 10-ны өдрүүдэд Өрх, Сумын ЭМТ дээр дархлаажуулалтын кабинетаар өдөр бүр, Сургууль, цэцэрлэг дээр “Түр цэг”-ээр, алслагдсан багт “Явуулын баг”-аар дамжуулан хүүхдүүдийг дархлаажуулна. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ улаанбурхан өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад өргөнөөр хамруулна уу.