10 САРТАЙГААС 8 НАСТАЙ ХҮҮХДҮҮДЭЭ ӨРХ, СУМЫН ЭРҮҮЛМЭНДИЙН ТӨВ, ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬ ДЭЭР ВАКЦИНД ХАМРУУЛААРАЙ.
5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн 10 сартайгаас 8 насны хүүхдийг сум, ӨЭМТ, сургууль, цэцэрлэгээр нэмэлт дархлаажуулалтад хамруулна. Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтанд өмнө нь товлолын дагуу УГУ (улаанбурхан, гахай хавдар, улаанууд) вакцин хийлгэсэн, хийлгээгүйг үл харгалзан 10 сартайгаас 8 насны бүх хүүхэд хамрагдана.
Харин сүүлийн нэг сар дотор УГУ болон бусад вакциныг тариулсан бол түр хойшлуулна.