“JCI” ОУ-ын залуучуудын байгууллагын “Ikh_khuree” салбарынхан ЭМЯ-тай хамтран Монгол орон даяар “Амьдрал Бэлэг” төслийг хэрэгжүүлэн, монгол орноо нар зөв тойрч, элгээ хайрладаг хүн бүрд зориулсан тусгай сургалтыг зохион байгуулж байна. “Амьдрал Бэлэг” төслийн баг “Элэгний B, C, D вирустэй, элэгний цирроз (хатуурал), хавдар болон бусад элэгний эмгэг өөрчлөлт сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх” чиглэлээр сургалтыг 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Булган сумын “Соёлын ордонд” зохион байгуулж, нийт 92 иргэнийг хамруулсан байна.