ЭРҮҮЛ МЭНДЭЭ АНХААРДАГ, ЭЛЭГЭЭ ХАЙРАЛДАГ ХҮН БҮРИЙГ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

    JCI олон улсын залуучуудын байгууллага, JCI Их хүрээ салбар, Эрүүл мэндийн яамтай хамтран “АМЬДРАЛ БЭЛЭГ” төслийг Монгол улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа билээ. Тус төслийн хүрээнд Элэгний B, D вирүстэй болон вирүсийн шалтгаант хатуурал, элэгний хорт хавдартай иргэдэд болон тэдний гэр бүлийнхэнд энэхүү өвчний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, сэтгэлзүйн талаас хэрхэн даван туулах, эрүүл мэндийн болон сэтгэлзүйн сургалт мөн тус өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар цогц сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Сургалт 2023 оны 03 сарын 22-ны Лхагва гарагт 11:00 цагаас Булган сумын соёлын ордонд болно.