Тоног төхөөрөмжөөр хангагдсанаар сумдын иргэд ялангуяа өндөр настан, жирэмсэн ээжүүд аймгийн төв, Орхон аймаг, Улаанбаатар хотыг зорих шаардлагагүйгээр анхан шатны шинжилгээгээ сумандаа өгч, цаг хугацаа, зардал мөнгө хэмнэх нөхцөл боломж бүрдэж байна.
Хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжүүд:
1. Гематологийн анализатор буюу цусны шинжилгээний аппарат-10 суманд /Баяннуур, Бугат, Дашинчилэн, Могод, Рашаант, Сэлэнгэ, Тэшиг, Хангал, Хутаг-Өндөр, Цөөжэд ӨЭМТ-д/
2. Бихимийн анализатор-8 суманд /Баян-Агт, Баяннуур, Бугат, Дашинчилэн, Могод, Рашаант, Хангал, Сэлэнгэ сумдад/
3. Зөөврийн эхо аппарат-3 суманд /Хишиг-Өндөр, Орхон сум, Хялганат тосгонд/
4.Зайнаас оношлох мобайл тоног төхөөрөмж-6 суманд /Тэшиг, Хутаг-Өндөр, Орхон, Сэлэнгэ, Баян-Агт, Сайхан сумдад/
5. Центрифуг-1ш /Аймгийн НЭ-т/
6. Нярайн монитор - 2ш /Аймгийн НЭ-т/
7. Өвчтөний хяналтын монитор-1ш /Бүрэгхангай суманд/
8. Биллиметр-2ш /АНЭ, Рашаант сумын ЭМТ-д/
9. Шээсний бүрэн автомат анализатор-1ш /Аймгийн НЭ-т/
10. Искра_аппарат-2ш /Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Баяннуур суманд/
11. Нярайн фото эмчилгээний аппарат-2ш /Аймгийн НЭ, Рашаант суманд/
12. Мэс заслын таазны гэрэл-2ш /Аймгийн НЭ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн тасаг, Хутаг-Өндөр суманд/
13. Арьс нөхөгч дерматон- 1ш /Аймгийн Нэгдсэн эмнэлэгт/ тус тус хүлээлгэн өглөө.