Анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулахад олон нийтийн оролцоо, түншлэлийг өргөжүүлэх, сумын Эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрт илрүүлэг үзлэг болон нийгмийн бусад салбартай хэрхэн хамтран ажиллах талаар Эрүүл мэндийн дарга С.Нарантуяа болон холбогдох мэргэжилтнүүд санал солилцож , 25 олон нийтийн эрүүл мэндийн ажилтанг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
Ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө сэтгэл зүрх, цаг заваа зориулан ажиллахаар бидэнтэй нэгдэж байгаа та бүхэндээ сайн сайхныг хүсэн ерөөж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсье.