2019-2020 онд ЦЕГ-тай хамтран “Яараад яахав дээ” аяныг хэрэгжүүлснээр зам тээврийн гэмт хэргийн тоог 50 орчим хувиар амжилттай багасгаж чадсан билээ. Иймд ард иргэд та бүхэн амралт аялал, зугаалгаар явахдаа үр хүүхдээ машиндаа хамгаалах бүс зүүлгэх, зориулалтын суудалд суулгах, харгалзах хүнтэй тээвэрлэн, “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аянд нэгдэж, хайртай хүмүүсээ зам тээврийн ослоос сэргийлэхийг Эрүүл мэндийн газраас уриалж байна.